Posts

Showing posts from April, 2016

“Сошиал ертөнц"-ийн соёлын довтолгоо

Image
(асуудал дэвшүүлсэн өгүүлэл) Кибер ертөнцөд хэзээ болтол “тулалдах” вэ? Мэдээллийн эрин зуун гэгддэг 21-р зуунд хүн төрөлхтөн цахим сүлжээ буюу интернэт ертөнцөөс шууд хамааралтай болж нийгмийн харилцаа ч үүнийг дагаад өөрчлөгдөж байгаа билээ. Хүн бүр компьютер, гар утаснаас хэрэгтэй мэдээллээ, хүссэн газраасаа авах боломжтой болсон. Олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа “Фейсбүүк”-ийг монголын хүүхэд залуус өргөн хэрэглэх болжээ. Үүнийг дагаад эерэг зүйл олон байгаа хэдий ч сүүлийн үед сөрөг талууд давамгайлах хандлагатай байна. Тухайлбал энэ сарын дундуур “Исламын улс” бүлэглэлийн террористууд Францын Парис хотноо нэг зэрэг долоон халдлага үйлдэж 150 гаруй хүний аминд хүрсэн аймшигт хэрэг болж дэлхий нийтийг цочроосон билээ. Энэ явдал болсны маргааш дэлхий нийтээр гашуудаж буйгаа илэрхийлсэн бөгөөд үүний нэг илрэл нь фейсбүүкийн хэрэглэгчид нүүр номын зургаа Францын далбаагаар сольсон явдал байлаа. Үүнтэй зэрэгцэн Монголынхоо далбаагаар нүүр номны зургаа сольсон хүмүүс ...