Posts

Showing posts from September, 2015

Бусдын ертөнцийг тодотгогч

Image
БУСДЫН ЕРТӨНЦИЙГ ТОДОТГОГЧ (Хөрөг найруулал)                   “Хүслээрээ амьдарч чадаагүй хүнд хожим амьдрал ахархан санагддаг” гэдэг. Тодруулбал одоо туулж өнгөрүүлж байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байж хүслээрээ амьдарч чадаж байна уу? Энэхүү асуултанд итгэлтэйгээр хариулах нэгэн эрхэмтэй намрын наран дор учран золгосон юм. Намрын урь орсон жиндүүхэн өдөр цахим хуудаснаас харсан мэдээллийнхээ дагуу уран зургийн танхим руу хөл хурдлан, сэтгэл яаран тэмүүллээ. Учир нь гэрэл зургийн үзэсгэлэнгийн нэр сонирхолыг минь гойд татсан юм.  “Нүүдэлчин Монгол” гэсэн нэр сэтгэлд дотно сонсогдож сүүлийн үед манай нийгэмд мартагдаж буй сэдвийг хөндсөнөөрөө намайг “дуудсан” гэлтэй. Үзэсгэлэнд гэрэл зургуудыг сонирхох зуур танхимд төгөлдөр хуурын аяз эгшиглэнэ. Зураг бүрийн доор бичсэн бяцхан тайлбар зургийн утга, мөн чанарыг улам лавшруулна. Хар цагаан өнгөөр гаргасан болоод ч тэр үү мөн чанарыг нь олж харахад дөхөм байсан юм. Монгол ...