Posts

Showing posts from January, 2016

Хоёр зуун наян ес хоногийн аялал

Image
     Есдүгээр сарын нэгний өглөө. Эрдмийн баярын өдөр. Хүн бүр хичээл сургууль руугаа догдлон яарна. Харин хэсэг оюутан эрдэм сурахаар харь нутаг руу хүлгийн жолоо залахаар зэхнэ. “Чингис Хаан” нисэх онгоцны буудал дээр очиход өглөөний долоон цаг болж байв. Нийслэл хотод намрын сэрүү орж өглөөний агаар цаанаа л нэг жиндүүхэн байлаа. Онгоцны буудалд хөл хөдөлгөөн ихтэй, Өмнөд Солонгосыг зорих Монголчуудын урсгал ч их ажээ. Монгол Солонгосын хооронд дипломат харилцаа үүсч хөгжөөд 25 жил болж байна. Гэсэн хэдий ч түүхийн харилцаа өнө эртнээс улбаатай юм. Эртний Хятад Солонгосын сурвалж бичигт монголчууд “мөнхийн гал” гэсэн утгаар тэмдэглэгдэн үлдсэн байдаг. “Морин дэл дээрх үндэстэн” гэсэн ч бий аж. Гэвч Монгол гэдэг ханз үсэг тийм ч сайхан утга агуулдаггүй. “Монгу” гэдэг үг нь эртний “тэнэг бүдүүлэг” гэсэн утгатай. Мөн “мэнгу” гэж дуудах нь ч бий. Эрт цагт морин дэл дээрээс дэлхийг эзэлж Курёг ноёрхож явсан монголчууд өнөө үед “Солонго”-ын оронтой дипломат харилцаа т...