"Арьсан хүрэмт Мадонна"
Ном унших гэж тэгтлээ тэмүүлдэггүй нэгэн байсан ч энэ байдал минь өөрчлөгдсөн. Номоор дамжуулж хүмүүсийн дотоод ертөнц сэтгэл зүйн нарийн мэдрэмжийг мэдрэх болсон. Уншсан зохиол бүрт зан чанар минь агуулагдах тусам улам бүр дурлан уншиж, үйл явдал бүрт давхар гол дүр болж оролцоно. Дотоод сэтгэлтэйгээ нэлээд төстэй баатрыг Сабахаттин Алигийн “Арьсан хүрэмт Мадонна” зохиолоос олсон юм. Тухайн зохиолын эрэгтэй баатрын дотогшоогоо чиглэсэн, харин эмэгтэй баатрын хүмүүсийн талаарх бодол дотно санагдсан билээ. “...Одоо би Мариа Пүдэргүйгээр амьдарч чадахгүй, өөрөөр хэлбэл энд ямар нэгэн болзол нөхцөл, шүүлтүүр ямарч үүрэг гүйцэтгэхгүй болжээ. Ингэж бодоход анхандаа надад тун хачин санагдаж байлаа. Өдгөөг хүртэл тийм хүн байдгийг ч мэдээгүй хэр нь одоо түүнгүйгээр амьдарч чадахгүй болно гэж байх уу? Гэхдээ хэзээд ийм байдаггүй гэж үү? Бидэнд хэрэгтэй гэдгийг бид тэр зүйлийг олж мэдсэнийхээ дараа л ухаар...