"Далай агуу том, завь өчүүхэн жижиг"
Америкийн зохиолч, сэтгүүлч Эрнест Миллер Хэмингуэй 1899 оны зургаадугаар сарын 22-нд төржээ. Тэрээр 1954 онд "Өвгөн тэнгис хоёр" туужаараа Нобелийн шагнал хүртсэн дэлхийн алдарт зохиолч юм. Тус зохиолчийн "Зэр зэвсэг минь баяртай" зохиолыг уншихаар Үндэсний номын сангаас авсан боловч орчуулгын хувьд хэт нуршуу хүнд хэцүү санагдсан учир яагаад ч хичээгээд дуусгаж чадсангүй. Дэлхийд алдартай ч монголд төдийлөн алдаршаагүй нь түүний орчуулга Монголын хөрсөнд буугаагүйтэй холбоотой байх гэж бодогдлоо. Харин "Өвгөн тэнгис хоёр" туужийг нам сууж уншив. Номын арын хэсэгт "Өвгөн тэнгис хоёр" тууж байхыг олж хараад эхэндээ их гайхсан. Учир нь маш зузаан ном байдаг гэж төсөөлж байсансан. Гэвч зузаан боть биш ч уншууштай гайхалтай тууж ажээ. "Өвгөн тэнгис хоёр" зохиол амьдрал хүний хоорондын уялдаа холбоо, тэмцэл зөрчлийг тод харуулжээ. Тэнгисийг амьдрал хэмээгээд гол дүрийн К...