THE CATCHER IN THE RYE
“Хэн нэгэн хэн нэгнийг үдэш орой хөх тариан талбайгаас дуудсан бол...” энэ өгүүлбэр л энэхүү зохиолын гол зангилаа, тайлбар юм. Шүлгийн энэ хэсгийг сүмд очиж мөргөл үйлдчихээд аав ээжтэйгээ гэр лүүгээ харьж буй 6 настай бяцхан хүү амандаа аялж байдаг. Харин тус зохиолын гол баатар болох Холден Колфилд шүлгийн энэ хэсгийг тэрхүү хүүгээс олж сонсдог юм. “Хөх тариан талбайн ирмэг”-т гэдэг нь хүүхэд ч биш, том хүн ч биш энэ хүү их амьдралын босго нь дээр ирсэн бөгөөд амьдрал гэх энэ талбайд хөл тавихдаа учраа үл олж, бусдыг ажиглан ажихын зэрэгцээ айж эмээн зогсож буй дүр зургийг илтгэсэн юм. 16 настай өсвөр насны хөвгүүн болох Холден Колфилд сувиллын газар эмчлүүлж байх зуур өөрт тохиолдсон явдлаа хүүрнэж буйгаар зохиол эхэлдэг. Тэрээр хэд хэдэн удаа сургуулиас хөөгдөж байсан нэгэн бөгөөд энэ удаа Пенсильваны хаалттай дунд сургуулиас ахин хөөгдөх болно. Түүнд бүх зүйл утга учиргүй санагдахаас гадна Англи х...