Бодол---Биеллээ олдог
Өчигдөр амьдарч байсан байшин руугаа очиж хуучин юмсаа цэгцэллээ. Номын тавиур цэгцлэх үеэрээ бяцхан дэвтэр том номнуудын завсар хавчигдсаныг зориуд гарган харахад 9 жилийн өмнө бичиж байсан өдрийн тэмдэглэлээ олсон юм. Хамгийн эхний хуудсан дээр би 15 настай боллоо гэж тэмдэглэж үлдээжээ. Энэхүү бяцхан, хайр татам түлхүүртэй дэвтрийг төрсөн өдрөөр минь ээж дүү хоёр минь бэлэглэсэн юм. Тэр жилийн төрсөн өдрөөрөө скаут болж, ховдод очиж 7 хоног сургалтанд суугаад төрсөн өдөр минь дуусахад нэг л цаг үлдсэн байхад яаран гэртээ орж ирсэн юм. Ариун цэврийн өрөө орчихоод, гарч ирэхэд төрсөн өдрийн ширээг хормын дотор засчихсан тэр хоёр минь намайг догдлон хүлээж байж билээ. Тэгээд бэлэг нямбайлан бэлдсэнээ өгөхөд энэхүү дэвтэр байсан нь сэтгэлийг минь ихэд хөдөлгөсөн юм даа. Багаасаа тэмдэглэлд дуртай учир хайртай хүмүүс минь тэмдэглэлт баяр бүрт зориулан тэмдэглэл өгөхөд их баярладаг. Одоо бодоход одоогийн мэргэжилтэй минь ч холбоотой мэт... Тэр жил аав, хоёр эгч оюутан болсон учир хотод ба...