"Мэлхий"
"Мэлхий" /Номын тэмдэглэл/ Хятад зохиолч "Шанаган хорхой" хочит Мө Янь-ий энэ ном эгэл амьдралыг элдэв хачиргүйгээр сайн муутай нь уншигчийн өмнө асгасан зохиол ажээ. Тэгэж чадсан учраас л Нобелийн шагнал хүртсэн биз ээ. Ном 2009 онд хэвлэгдэж, 2012 онд Нобелийн шагнал хүртсэн юм. Зохиолч нэгэнтээ "Хятад орны нөхцөл байдал ийм хүнд хэцүү байгаагүйсэн бол би зохиолч болохгүй байсан" гэдэг. Хятад улсыг Мао дарга захирч байсан үеийн ардын амьдрал, их өлсгөлөн, соёлын хувьсгал, улаан хамгаалагчдын үеийн тухай энд өгүүлнэ. Хүүхдүүд өлссөндөө нүүрс иднэ. Эмэгтэйчүүд төрөлт төлөвлөх улсын шийдвэрээс болж нэг гэр бүл нэг л хүүхэд төрүүлэх бодлого энэ үед хэрэгжиж эхэлнэ. Энэ бодлогоос үүдээд олон эмэгтэй ургаа авхуулах явцдаа амиа алдаж, олон ч эцэг эх хүн болж бойжиж буй ургаа тасар татуулна. Үнэхээрийн эмгэнэлтэй, зүрх зүсэм... Хожим энэ бодлогыг гардан хэрэгжүүлж байсан эмэгтэйчүүдийн эмч, эх баригч “авга” хүмүүст үр хүүхэд дууддаг хүүхэлдэй урлаачтай суун...