Posts

"Мэлхий"

Image
  "Мэлхий"  /Номын тэмдэглэл/ Хятад зохиолч "Шанаган хорхой" хочит Мө Янь-ий  энэ  ном эгэл амьдралыг элдэв хачиргүйгээр сайн муутай нь уншигчийн өмнө асгасан зохиол ажээ. Тэгэж чадсан учраас л Нобелийн шагнал хүртсэн биз ээ. Ном 2009 онд хэвлэгдэж, 2012 онд Нобелийн шагнал хүртсэн юм. Зохиолч нэгэнтээ "Хятад орны нөхцөл байдал ийм хүнд хэцүү байгаагүйсэн бол би зохиолч болохгүй байсан" гэдэг. Хятад улсыг Мао дарга захирч байсан үеийн ардын амьдрал, их өлсгөлөн, соёлын хувьсгал, улаан хамгаалагчдын үеийн тухай энд өгүүлнэ. Хүүхдүүд өлссөндөө нүүрс иднэ. Эмэгтэйчүүд төрөлт төлөвлөх улсын шийдвэрээс болж нэг гэр бүл нэг л хүүхэд төрүүлэх бодлого энэ үед хэрэгжиж эхэлнэ. Энэ бодлогоос үүдээд олон эмэгтэй ургаа авхуулах явцдаа амиа алдаж, олон ч эцэг эх хүн болж бойжиж буй ургаа тасар татуулна. Үнэхээрийн эмгэнэлтэй, зүрх зүсэм... Хожим энэ бодлогыг гардан хэрэгжүүлж байсан эмэгтэйчүүдийн эмч, эх баригч “авга” хүмүүст үр хүүхэд дууддаг хүүхэлдэй урлаачтай суун...

Кафка "Хувирал"

Image
 Нэгэн залуу өглөө орон дотроо аварга том шавьж болчихсон сэрсэнээр Кафкагийн "Хувирал" тууж эхэлдэг.  Алдарт зохиолч Владимар Набоковын "Хувирал" зохиолын тухай лекц нь хамгийн алдартай задлан шинжлэлд ордог байна. Түүний задлан шинжилсэн лекцэнд "ГРЕГОР БОЛ ХОРХОЙД ХУВИЛСАН ХҮН, ХАРИН ГЭР БҮЛИЙНХНИЙХ НЬ ХҮН ТӨРХТЭЙ ШАВЬЖНУУД ЮМ" гэж энэ зохиолын гол санааг маш тодорхой илэрхийлжээ.  Магадгүй өнгөрсөн жилийн Оскарын шагнал хүртсэн "Parasite" буюу шимэгч киноны санааг Франц Кафкагийн "Хувирал" туужаас авсан ч юм бил үү, хэн мэдэхэв. Учир нь 109 жилийн өмнө туурвисан зохиолдоо Кафка жинхэнэ шимэгчдийг харуулжээ.  Орчин үеийн хамгийн алдартай романч болох Харүки Мүраками ч "Хувирал" туужийн үргэлжлэл болгож "Дурласан Замза" зохиолыг бичжээ. Үүнд аварга шавьж болон хувирсан байсан Грегор Замза хүү эргэн хүн төрхтэйгөөр сэргэж, гэрт нь цоож засахаар ирсэн бөгтөр охинд дурладаг тухай гарна.  "Тагтаа паблишинг" ...

Бодол---Биеллээ олдог

Image
Өчигдөр амьдарч байсан байшин руугаа очиж хуучин юмсаа цэгцэллээ. Номын тавиур цэгцлэх үеэрээ бяцхан дэвтэр том номнуудын завсар хавчигдсаныг зориуд гарган харахад 9 жилийн өмнө бичиж байсан өдрийн тэмдэглэлээ олсон юм. Хамгийн эхний хуудсан дээр би 15 настай боллоо гэж тэмдэглэж үлдээжээ. Энэхүү бяцхан, хайр татам түлхүүртэй дэвтрийг төрсөн өдрөөр минь ээж дүү хоёр минь бэлэглэсэн юм. Тэр жилийн төрсөн өдрөөрөө скаут болж, ховдод очиж 7 хоног сургалтанд суугаад төрсөн өдөр минь дуусахад нэг л цаг үлдсэн байхад яаран гэртээ орж ирсэн юм. Ариун цэврийн өрөө орчихоод, гарч ирэхэд төрсөн өдрийн ширээг хормын дотор засчихсан тэр хоёр минь намайг догдлон хүлээж байж билээ. Тэгээд бэлэг нямбайлан бэлдсэнээ өгөхөд энэхүү дэвтэр байсан нь сэтгэлийг минь ихэд хөдөлгөсөн юм даа. Багаасаа тэмдэглэлд дуртай учир хайртай хүмүүс минь тэмдэглэлт баяр бүрт зориулан тэмдэглэл өгөхөд их баярладаг. Одоо бодоход одоогийн мэргэжилтэй минь ч холбоотой мэт... Тэр жил аав, хоёр эгч оюутан болсон учир хотод ба...

THE CATCHER IN THE RYE

Image
                     “Хэн нэгэн хэн нэгнийг үдэш орой хөх тариан талбайгаас дуудсан бол...” энэ өгүүлбэр л энэхүү зохиолын гол зангилаа, тайлбар юм. Шүлгийн энэ хэсгийг сүмд очиж мөргөл үйлдчихээд аав ээжтэйгээ гэр лүүгээ харьж буй 6 настай бяцхан хүү амандаа аялж байдаг. Харин тус зохиолын гол баатар болох Холден Колфилд шүлгийн энэ хэсгийг тэрхүү хүүгээс олж сонсдог юм. “Хөх тариан талбайн ирмэг”-т гэдэг нь хүүхэд ч биш, том хүн ч биш энэ хүү их амьдралын босго нь дээр ирсэн бөгөөд амьдрал гэх энэ талбайд хөл тавихдаа учраа үл олж, бусдыг ажиглан ажихын зэрэгцээ айж эмээн зогсож буй дүр зургийг илтгэсэн юм. 16 настай өсвөр насны хөвгүүн болох Холден Колфилд сувиллын газар эмчлүүлж байх зуур өөрт тохиолдсон явдлаа хүүрнэж буйгаар зохиол эхэлдэг. Тэрээр хэд хэдэн удаа сургуулиас хөөгдөж байсан нэгэн бөгөөд энэ удаа Пенсильваны хаалттай дунд сургуулиас ахин хөөгдөх болно. Түүнд бүх зүйл утга учиргүй санагдахаас гадна Англи х...

"Далай агуу том, завь өчүүхэн жижиг"

Image
               Америкийн зохиолч, сэтгүүлч Эрнест Миллер Хэмингуэй 1899 оны зургаадугаар сарын 22-нд төржээ. Тэрээр 1954 онд "Өвгөн тэнгис хоёр" туужаараа Нобелийн шагнал хүртсэн дэлхийн алдарт зохиолч юм. Тус зохиолчийн "Зэр зэвсэг минь баяртай" зохиолыг уншихаар Үндэсний номын сангаас авсан боловч орчуулгын хувьд хэт нуршуу хүнд хэцүү санагдсан учир яагаад ч хичээгээд дуусгаж чадсангүй. Дэлхийд алдартай ч монголд төдийлөн алдаршаагүй нь түүний орчуулга Монголын хөрсөнд буугаагүйтэй холбоотой байх гэж бодогдлоо. Харин "Өвгөн тэнгис хоёр" туужийг нам сууж уншив. Номын арын хэсэгт "Өвгөн тэнгис хоёр" тууж байхыг олж хараад эхэндээ их гайхсан. Учир нь маш зузаан ном байдаг гэж төсөөлж байсансан. Гэвч зузаан боть биш ч уншууштай гайхалтай тууж ажээ.              "Өвгөн тэнгис хоёр" зохиол амьдрал хүний хоорондын уялдаа холбоо, тэмцэл зөрчлийг тод харуулжээ. Тэнгисийг амьдрал хэмээгээд гол дүрийн К...

"Арьсан хүрэмт Мадонна"

Image
                     Ном унших гэж тэгтлээ тэмүүлдэггүй нэгэн байсан ч энэ байдал минь өөрчлөгдсөн. Номоор дамжуулж хүмүүсийн дотоод ертөнц сэтгэл зүйн нарийн мэдрэмжийг мэдрэх болсон. Уншсан зохиол бүрт зан чанар минь агуулагдах тусам улам бүр дурлан уншиж, үйл явдал бүрт давхар гол дүр болж оролцоно. Дотоод сэтгэлтэйгээ нэлээд төстэй баатрыг Сабахаттин Алигийн “Арьсан хүрэмт Мадонна” зохиолоос олсон юм. Тухайн зохиолын эрэгтэй баатрын дотогшоогоо чиглэсэн, харин эмэгтэй баатрын хүмүүсийн талаарх бодол дотно санагдсан билээ.  “...Одоо би Мариа Пүдэргүйгээр амьдарч чадахгүй, өөрөөр хэлбэл энд ямар нэгэн болзол нөхцөл, шүүлтүүр ямарч үүрэг гүйцэтгэхгүй болжээ. Ингэж бодоход анхандаа надад тун хачин санагдаж байлаа. Өдгөөг хүртэл тийм хүн байдгийг ч мэдээгүй хэр нь одоо түүнгүйгээр амьдарч чадахгүй болно гэж байх уу? Гэхдээ хэзээд ийм байдаггүй гэж үү? Бидэнд хэрэгтэй гэдгийг бид тэр зүйлийг олж мэдсэнийхээ дараа л ухаар...

“Сошиал ертөнц"-ийн соёлын довтолгоо

Image
(асуудал дэвшүүлсэн өгүүлэл) Кибер ертөнцөд хэзээ болтол “тулалдах” вэ? Мэдээллийн эрин зуун гэгддэг 21-р зуунд хүн төрөлхтөн цахим сүлжээ буюу интернэт ертөнцөөс шууд хамааралтай болж нийгмийн харилцаа ч үүнийг дагаад өөрчлөгдөж байгаа билээ. Хүн бүр компьютер, гар утаснаас хэрэгтэй мэдээллээ, хүссэн газраасаа авах боломжтой болсон. Олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа “Фейсбүүк”-ийг монголын хүүхэд залуус өргөн хэрэглэх болжээ. Үүнийг дагаад эерэг зүйл олон байгаа хэдий ч сүүлийн үед сөрөг талууд давамгайлах хандлагатай байна. Тухайлбал энэ сарын дундуур “Исламын улс” бүлэглэлийн террористууд Францын Парис хотноо нэг зэрэг долоон халдлага үйлдэж 150 гаруй хүний аминд хүрсэн аймшигт хэрэг болж дэлхий нийтийг цочроосон билээ. Энэ явдал болсны маргааш дэлхий нийтээр гашуудаж буйгаа илэрхийлсэн бөгөөд үүний нэг илрэл нь фейсбүүкийн хэрэглэгчид нүүр номын зургаа Францын далбаагаар сольсон явдал байлаа. Үүнтэй зэрэгцэн Монголынхоо далбаагаар нүүр номны зургаа сольсон хүмүүс ...